БИТКОЙН БА БЛОКЧЭЙНИЙ
ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

Аудио ном

БИТКОЙН БА БЛОКЧЭЙНИЙ
ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

Аудио ном

Уг номыг бичсэн Энтони Лювис нь блокчэйн технологийн мэргэжилтэн бөгөөд энэхүү номыг энгийн нэгэнд ч ойлгомжтойгоор тайлбарлан бичжээ. Биткойн гэж юу вэ? Та энэ гайхалтай шинэ мөнгөний төрлийн талаар сонсож байсан байх. Харин яг хэрхэн ажилладаг? Ард нь юу байдаг болон технологийн ямар шийдэл ашиглагдаж байгаа талаар нарийн ойлголт аваагүй байж магадгүй. “Биткойн ба Блокчэйний тухай үндсэн ойлголтууд” ном нь ганц Биткойний талаар биш, харин мөнгөний үүсэл болон мөнгөний ирээдүй, биткойны үүсэл гарал, ажиллуулж буй блокчэйн технологийн талаар, бусад тоон мөнгө, цахим мөнгө, мөн хөрөнгийн цахимжуулалт, токенжуулалтийн талаар цэгцтэй, цогц мэдлэг, мэдээллийг эх хэлээрээ сонсох боломжийг танд олгож байна.

Энэхүү номыг аудио хувилбар болгож, бид бүхэнд үнэ төлбөргүй хүргэхэд гүн туслалцаа үзүүлсэн:

Аудио ном сонсох